САНХҮҮГИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ



“ Амгалан” компанийн 2012 оны 12-р сарын 31-ний ерөнхий дэвтрийн дансны үлдэгдэл дараах байдалтай байв.
         Мөнгө 3200.0Ґ, хангамжийн материал 250.0Ґ, өглөг 980.0Ґ, өрийн бичиг 500.0Ґ, орлогын албан татварын өглөг 190.0Ґ, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 230.0Ґ, авлага 2700.0Ґ, богино хугацаат хөрөнгө оруулалт 200.0Ґ, энгийн хувьцаа 2700.0Ґ, нэмж төлөгдсөн капитал 400.0Ґ, халаасны хувьцаа 200.0Ґ, хуримтлагдсан ашиг -?, үндсэн хөрөнгө 5800.0Ґ, хуримтлагдсан элэгдэл 800.0Ґ, лицензи 500.0 Ґ, зохион  байгуулалтын зардал 450.0Ґ, банкны зээл 3500.0Ґ, бондын өглөг 1500.0Ґ, урьдчилж төлсөн түрээс 1200.0.
 Гарсан ажил гүйлгээ
  1. Авлагаас 1000.0Ґ төгрөг төлөгдсөн
  2. Орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийг шилжүүлсэн
  3. Борлуулалтын орлого болох 5800.0Ґ төгрөгийг “Z” компаниас нэхэмжилсэн
  4. Дулаан цахилгааны зардал болох 390.0Ґ төгрөгийн нэхэмжлэл ирсэн
  5. Ажилчдын цалинд 1500.0Ґ төгрөгийг тавьж олгосон
  6. Банкнаас жилийн хугацаатай 2000.0Ґ төгрөг авсан
  7. “Z” компани мөнгийг шилжүүлсэн
  8. Засварын зардалд 380.0Ґ төгрөг төлсөн
  9. Нэг бүрийг нь 20Ґ төгрөгөөр 100.0 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргасан. Хувцааны нэрлэсэн үнэ 15Ґ төгрөг
  10. Өглөгөөс 450.0Ґ төгрөгийг төлж барагдуулсан
  11. Хангамжийн материалыг “А” хоршооноос зээлээр худалдан авсан бөгөөд өртөг нь 320.0Ґ төгрөг  болсон
  12. Лицензийг бэлэн мөнгөөр зарсан
  13. 2700.0Ґ төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авсан ба 700.0Ґ төгрөгийг бэлнээр, үлдэх хэсгийг зээлээр авсан
  14. Зар сурталчилгааны зардалд 500.0Ґ төгрөгийг төлсөн
Гүйцэтгэх ажил:   1. Эхний үлдэгдэл оруулах
                                2. Журналын гүйлгээ оруулах
                               3. Санхүүгийн тайлангууд бэлтгэ

No comments:

Post a Comment